📅

Хөшөө баримлуудад ариутгал халдваргүйтгэл хийн өнгө үзэмжийг нь сайжруулжээ

🕔 2020/04/21 12:00

Хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төв жил бүр хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажлыг өрнүүлдэг билээ.

Энэ удаа дөрөвдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд тус аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газар болон бүх сумын Насан туршийн боловсролын нэгжийн багш нартай хамтран өөрийн сум орон нутгийнхаа соёлын үнэт өв болсон хөшөө дурсгалыг сэргээн засварлах, олон нийтийн эзэмшлийн түүхэн хөшөө баримлуудын ойр орчмын хогийг цэвэрлэн, угааж өнгөлж, ариутгал халдваргүйтгэл хийн өнгө үзэмжийг нь сайжруулсан байна. Харин Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейгээс энэ өдрийг тохиолдуулан орон нутгийнхаа соёлын биет өв болох хөшөө дурсгалын мэдээ мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор цахимаар сурталчлан таниулах ажлыг зохион байгуулсан байна. Тус аймагт өдгөө 70 гаруй хөшөө дурсгал байдаг бөгөөд ихэнх нь тухайн орон нутгаас төрөн гарсан алдартан болон морины хөшөөнүүд байна. Сүүлийн жилүүдэд энэ тоо нэмэгдэж байгаа, аймгийн төвд гэхэд найман хөшөө бий хэмээн Орон нутгийн судлах музейн мэргэжилтэн О.Нэргүй мэдээлэв. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол