Есөнбулаг сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав
Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр Есөнбулаг суманд өрнөж буй бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус сумын Харзат багт барьж буй 100 хүүхдийн цэцэрлэг, АШУҮИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, Баянхайрхан багт 320 хүүхдийн цэцэрлэг, Солонго хорооллын дэд бүтцийн гүйцэтгэл, Усан спорт, чийрэгжүүлэлтийн төвийн барилгын явцтай газар дээр нь танилцлаа. Одоогоор дээрх бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа тухай ЗДТГ-аас мэдээлэв. Харин гүйцэтгэгч компаниудын зүгээс шинэ төрлийн коронавирусний халдвараас шалтгаалан бараа тээвэрлэлтэд хүндрэл гарч байгаа ч гүйцэтгэлийн хугацаандаа хүлээлгэж өгөхөө илэрхийллээ. Тэгвэл аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр цаг үеийн нөхцөл байдлаас үл хамааран бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгэж, хугацаандаа хүлээлгэж өгөхийг анхааруулсан юм.
Э.Нарангэрэл