📅

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын хиймэл байгууламж, гүүрийн ажлыг гүйцэтгэж байна

🕔 2020/04/14 13:49

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан дөрөвдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тэрбээр, уг авто зам нь баруун бүсийн ард иргэдийн олон жил хүсэн хүлээсэн ажил учир гэрээт хугацаанд нь, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов.

Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Макс рөүд” ХХК, зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 оны тавдугаар сард ажлаа эхэлж байсан бол мөн оны 11 дүгээр сард эхний 30 километр хатуу хучилттай замыг ашиглалтад оруулан, нийт ажлын 45 хувийг хийж гүйцэтгэжээ. 

Өнөөдрийн байдлаар Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын барилгын талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажлыг хийж байна. Энэхүү авто зам ашиглалтад орсноор нийслэл хотоос алслагдсан гэгдэх баруун чиглэлийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэд ая тухтай, аюулгүй, түргэн шууртай зорчих боломж бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол