Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн буцаан олголтыг бүрэн олгож дуусгажээ
Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс 383.4 сая төгрөгийн татварын буцаан олголтыг бүрэн олгож дууслаа хэмээн мэдээлэв. Тодруулбал, Говь-Алтай аймгийн хэмжээнд хувь хүний орлогын албан татварын 2019 оны жилийн эцсийн тайлангаар баталгаажсан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгожээ. Нийт 971 иргэний 383.4 сая төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн жагсаалтыг тус аймгийн Татварын хэлтсээс хянаж ирүүлсэн бөгөөд 344 иргэний 227 сая төгрөгийн татварын чөлөөлөлт, хүүхдийн сургалтын төлбөр төлсөн 627 иргэний 156.4 сая төгрөгийн хөнгөлөлтөд хамрагдсан байна.
Э.Нарангэрэл
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад