📅

МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийнхөн Говь-Алтай аймагт ажиллав

🕔 2020/05/04 13:31

МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн дөрөвдүгээр сарын 30-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Баян-Уул суманд ажиллалаа.

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрөөс “Ус эрүүл ахуйн төсөл”-ийг Баян-Уул сумын Сум дундын эрүүл мэндийн төв, Есөнбулаг сумын “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж байгаль орчинд ээлтэй “Ариун цэврийн байгууламж”-ийг барих юм. 

Ажлын хэсгийнхэн эрүүл мэндийн төвүүдийн нөхцөл байдал, сум орон нутгийн ард иргэдийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг хийж, санал мэдээлэл солилцсон юм. 

Мөн МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ажилтан Говь-Алтай аймгийн Улаан загалмай хорооны гамшигтай тэмцэх багийн гишүүдтэй уулзан, “Алтайн бүсийн төв”-д бэлэн байдлын үзлэг хяналт хийв. Түүнчлэн Жаргалан, Тайшир сумын бэлэн мөнгө болон эрдэс тэжээлийн багц олгох тусламжид хамрагдсан малчин айл өрхүүдээр орсон юм. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол