📅

Шарга, Төгрөг, Бугат сумын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангалаа

🕔 2021/03/17 17:12

Шарга, Төгрөг, Бугат сумын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангалаа

 

Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Бугат сумын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдлаа.

 

Баруун аймгуудад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Бугат зэрэг суманд салхины хурд 34 м/сек хүрч хүчтэй цасан болон шороон шуурсан билээ. Үүний улмаас Дарви-Шарга 35 кВ- ЦДАШ—ын гурван төмөр бетонон тулгуур хугаран унаж, аваарийн нөхцөл байдал үүсэн ББЭХС-ээс тэжээгддэг Шарга,Төгрөг, Бугат зэрэг сумын цахилгаан эрчим хүч тасалдсан юм.

“Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн цахилгаан шугам сүлжээний засварын бригад гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шуурхай ажиллаж, унасан тулгууруудыг сольж хэвийн байдалд оруулжээ. Ингэснээр Шарга, Төгрөг, Бугат зэрэг сумыг гуравдугаар сарын 17-ны 00 цаг 30 минутад хүчдэлд холбон, хэвийн горимд шилжүүлж хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангасан тухай “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-аас мэдээлэв.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол