Стандарт хэмжилзүйн хэлтэс лабораторийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлжээ
Говь-Алтай аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс 2020-2021 онд лабораторийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлэн, найман төрлийн шинэ эталон /хэмжүүрийн багаж/ нэвтрүүлжээ.
Эталон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр лабораторийн хүчин чадал, үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ олон улсын түвшинд хүрэхэд илүү ойртож байгаа тухай тус хэлтсээс мэдээлэв. Стандарт хэмжилзүйн хэлтэс нь дараах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
- Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд стандартчилал, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулатын үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх;
- Олон улсын шаардлагад нийцсэн тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Бүтээгдэхүүн үйлчилгээний болон удирдлагын тогтолцоо (ISO 9001, ISO 14000 HACCP)-ны баталгаажуулалтын үйл ажиллагаагаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
- Сорьцын баталгааг олон улсын түвшинд хүргэх, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад