📅

Гурван жилийн хугацаанд 40 булгийн эх хашиж хамгаалжээ

🕔 2021/03/23 11:35

Гурван жилийн хугацаанд 40 булгийн эх хашиж хамгаалжээ

 

Говь-Алтай аймгийн байгаль орчны салбараас энэ онд шинээр хамгаалах булгийн талбайг хэмжих төсөв гаргах, булгийн мөстсөн талбайн хэмжээ тогтоох ажлын баг сумдад ажиллажээ.

 

БОАЖГ өнгөрсөн гурван жилийн хугацаанд 40 булгийн эх хашиж хамгаалсан байна. Цаашид төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр булгийн эхийг хамгаалж, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулахыг зорьж байгаа ажээ. Энэ онд БОАЖГ-ын 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 20 булаг хашиж хамгаалах зорилго тавин ажиллаж байгаа тухай тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр бөхөн нутагшдаг Халиун, Төгрөг, Шарга, Дарви, Хөхморьт, Тохнил, Баян-Уул суманд хашиж хамгаалсан 16 булгаас  

- Адагийн гол

- Өвөр шанд

- Баачуугийн ус

- Нүдэн булаг

- Халзан булаг гэх таван булгийн ундарга сэргэж, зөвхөн цасны усаар ундаалдаг байсан нутгийн иргэд булгаас ундалдаг болжээ. Үүний зэрэгцээ шинээр хашиж хамгаалах булгийн мөстсөн талбайн мэдээлэл цуглуулах, хашиж хамгаалах, талбайн хэмжээг эргэлтийн цэг бүрээр нарийвчлан гаргаж ажил гүйцэтгэх техникийн даалгавар боловсруулан, хамгаалалтад ашиглах материалын зардал тооцох ажлуудыг хэрэгжүүлжээ.

Тодруулбал, Халиун сумын Арын худаг, Төгрөг сумын Ишигийн урд болон хойд булаг, Төгрөг сумын Нүдэн булаг, Баруун булаг, Шарга сумын Баачуугийн ус, Шагшигийн булаг дээр дата, мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн шинээр хамгаалах булгийн хашаалах талбайг үндэслэлтэй боловсруулж тооцоолол гаргах ажлыг Дарви сумын Хавцгайн амны булаг, Улаан булаг, Тонхил сумын Сүжийн ус, Дарви сумын Хүрээгийн ус, Эрдэнэтолгойн булаг, Хөхморьт сумын Адагийн гол, Халзан булаг, Хөлийн ус, Говийн задгай, Баян-Уул сумын Нарангийн ар, Нарангийн өвөр, Өвөр шанд, Рашаан булаг дээр хийн мэдээлэл цуглуулж тооцоолол гарган ажиллажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол