Ойрын хавьтлуудын явсан маршрутаар голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ
Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс Завхан аймагт батлагдсан тохиолдлуудын болон аймгийн нэгдүгээр хавьтлуудын явсан маршрутаар голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
Тодруулбал, Есөнбулаг сумын ЗДТГ, “Жаргалан-Алтай” ӨЭМТ, “Мобиком” Говь-Алтай үйлчилгээний төвийн байр, нэгдүгээр сургууль, гуравдугаар цэцэрлэг, хавьтлуудыг зөөвөрлөсөн хоёр автомашин, амьдардаг байрны орцыг халдваргүйжүүлсэн байна. Мөн Завхан аймагт батлагдсан тохиолдлуудын явсан маршрутын дагуу Тайшир сумын нутагт орших Улаан боомын усан цахилгаан станцын харуулын байр, цахилгаан станцын тунель, харуулын гэр, Тайширын жуулчны баазын гэрт голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн тухай Зооноз өвчин судлалын төвөөс мэдээллээ.