📅

Говь-Алтайн нутгаар хүчтэй шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулав

🕔 2021/03/26 15:23

Говь-Алтайн нутгаар хүчтэй шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулав

 

Говь-Алтайн нутгаар салхи баруунаас секундэд 28 метр хүрч ширүүсч, зарим сумын нутгаар хүчтэй шороон шуурга шуурахыг УЦУОШТ-өөс сэрэмжлүүллээ. 

 

Өнөөдөр тус аймгийн Есөнбулаг, Тонхил, Бугат, Баян-Уул, Бигэр, Дарви, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Шарга, Чандмана сумын нутгаар салхи баруунаас 18-20м/с, зарим үед 24м/с хүрч шороон шуурга шуурна. Иймд тээврийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай бүрэн байдлыг хангаж замд гарах, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол