Цахим гүйлтэд 3825 иргэнээ хамруулж хошуучиллаа
Биеийн тамир, спортын улсын хорооноос энэ сарын 15-28-ны хооронд улс орон даяар зохион байгуулсан “Эрүүл мэнд-Цахим гүйлт 2021” аянд Говь-Алтай аймаг 3825 иргэнээ хамруулж хошуучиллаа.
Говь-Алтай аймаг гуравдугаар сарын 28-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 86645км зам туулж хамгийн олон км туулсан аймаг, дүүргийн группийг хошуучилжээ. Мөн дангаараа нэг өдөрт 25491 км зам туулж, цахим гүйлтийн аяны рекордыг шинэчилжээ. Түүнчлэн тус аймгийн сум суурин, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамт олноороо нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцсон бөгөөд нийт 3825 иргэнээ цахим гүйлтэд хамруулж, хамгийн олон оролцогчтой аймгаар шалгарлаа.
“Эрүүл мэнд-Цахим гүйлт 2021” аянд хамрагдсан тус аймгийн оролцогчид цаашид гүйлтийг дадал хэвшил болгохыг зорьж буй ажээ.