📅

Шуурганаас үүссэн гэмтлийг засаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангалаа

🕔 2021/03/30 18:04

Шуурганаас үүссэн гэмтлийг засаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангалаа

 

Шуурганаар унасан цахилгаан дамжуулах бетонон тулгууруудыг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангалаа хэмээн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас мэдээлэв.

 

Тодруулбал, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Шарга, Төгрөг, Бугат зэрэг суманд салхины хурд 28-30 м/сек хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан билээ. Үүний улмаас 35 кВ- Дарви ЦДАШ-ын таван ширхэг төмөр бетонон тулгуур, 15 кВ Хөхморьт ЦДАШ-ын нэг ширхэг төмөр бетон тулгуур хугаран унаж, аваарын нөхцөл байдал үүсч ББЭХС-ээс тэжээгддэг Дарви, Тонхил, Шарга, Төгрөг, Бугат зэрэг сумын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад орсон юм.

Байгаль цаг агаарын хүнд нөхцөлд “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн цахилгаан шугам сүлжээ шуурхай үйлчилгээний бригад гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн шуурхай ажиллаж, гарсан гэмтэл саатлыг устгаж хэвийн схемд оруулан, гуравдугаар сарын 29-ний 23.00 цагт хүчдэлд холбож, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангасан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол