📅

Говь-Алтай аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт өнөөдөр эхэлнэ

🕔 2021/04/05 19:43

Говь-Алтай аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт өнөөдөр эхэлнэ

 

Говь-Алтай аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс эхэлнэ хэмээн тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

 

Тодруулбал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас хуваарилсан эхний ээлжийн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 4100 тун вероселл  вакцин дөрөвдүгээр сарын 5-нд хадгалах горимын дагуу тус аймагт иржээ.

Говь-Алтай аймаг ногоон бүс хэвээр үлдэж байгаа нь аймгийн Онцгой комиссын гишүүд, Цагдаа, Онцгой, МХГ, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын ажилтан алба хаагчид маш сайн ажилласны үр дүн юм. Тиймээс эхний ээлжийн вакцинаар тусгай чиг үүргийн байгууллагын ажилтан, алба хаагчид болон хүнс тээврийн жолооч нарыг дархлаажуулна хэмээн Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат онцлон хэллээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ: "Дархлаажуулалтын аян дуустал аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллах ёстой. Иргэн бүр ухамсартай байж ямар нэгэн эрсдэлтэй бүс рүү явахгүй, шаардлагатай үед ирсэн тохиолдолд гэрийн ажиглалтыг сайтар сахихыг анхааруулж байна” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол