📅

180 ор бүхий тусгаарлах байрыг бэлэн болгожээ

🕔 2020/03/16 17:05

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж хилээр нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалт хийж буйтай холбоотойгоор Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хурлаар сэжигтэй тохиолдлыг ажиглан оношлох 180 ор бүхий тусгаарлах байрыг бэлэн болгожээ. Тухайлбал, Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийг тусгаарлах байрны зориулалтаар ашиглахаар болжээ. Мөн сэжигэй тохиолдлын нэгдүгээр хавьтлыг тусгаарлан оношлохоор тус эмнэлгийн гуравдугаар давхар буюу дотрын болон хүүхдийн тасгийн 90 орыг бэлэн болгосон байна.

Энэхүү ажилтай холбоотойгоор тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй хувийн хэвшлийн гурван эмнэлгийг тусгаарлах ажиллагаа дуустал хугацаанд чөлөөлөхөөр болсон тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийг тусгаарлах байраар дайчлагдан ажиллах хугацаанд Эрүүл мэндийн эрсдэлийн сангаас санхүүжилтийг бүтнээр олгож өгөхийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон холбогдох бусад байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр болжээ.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол