📅

Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг ерөнхийлөгчийн сонгууль дуустал зогсоолоо

🕔 2021/04/06 16:55

 

Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг ерөнхийлөгчийн сонгууль дуустал зогсоолоо

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 10-наас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг нийтэд мэдээлэх өдрийг дуустал  түр зогсоох тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/215 тоот тушаал гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр 2021 оны зургадугаар сарын 9-нд болно. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн тоог зургадугаар сарын 5-ны өдөр УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газраас эцэслэн гаргах юм.

Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоохтой холбогдуулан орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтэст зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллахыг, мөн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг түр хязгаарлахыг холбогдох албан тушаалтанд даалгасан байна.          

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол