📅

"Мандал Голомт" компани 22 тонн нүүрс хүлээлгэн өглөө

🕔 2021/05/06 12:50

"Мандал Голомт" компани 22 тонн нүүрс хүлээлгэн өглөө

 

"Мандал Голомт" компани Есөнбулаг сумын иргэдэд үнэгүй олгох нүүрснийхээ гурав дахь ээлжийн 22 тонн нүүрсийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Говь-Алтай аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдэн тэг зогсолт хийсэнтэй холбогдуулан "Мандал Голомт" ХХК-ийн зүгээс Алтай хотын иргэдэд нийт 500 тонн нүүрсийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсний дагуу гурав дахь ээлжийн 22 тонн нүүрсийг өнөөдөр албаны хүмүүст хүлээлгэн өглөө. Одоогоор нийт олгогдох 500 тонн нүүрснээс 190 тонн нүүрсийг олгоод байгаа ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол