📅

“Шинэ-Алтай” захын үйл ажиллагааг долоо хоног зогсоолоо

🕔 2021/06/28 11:23

“Шинэ-Алтай” захын үйл ажиллагааг долоо хоног зогсоолоо

 

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр “Шинэ-Алтай” захын үйл ажиллагааг долоо хоног зогсоолоо. Зургаадугаар сарын 14-нөөс эхлэн тус захад ажилладаг болон бизнес эрхэлдэг, үйлчлүүлсэн иргэдээс коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн бөгөөд энэ сарын 23-наас ажилчид, бизнес эрхлэгчдийг шинжилгээнд хамруулж эхэлжээ.

Аймгийн төв Есөнбулаг суманд байрлах “Шинэ-Алтай” захад хувиараа 500 орчим иргэн бизнес эрхэлдэг бөгөөд одоогоор 100 орчмоос халдвар бүртгэгдсэн байна. Иймд халдвар голомтлон гарч байгаа учир энэ сарын 27-ны өдрөөс "Шинэ-Алтай" захын үйл ажиллагааг 7 хоног түр зогсоож, тандалтыг үргэлжлүүлэн хийх шийдвэрийг АОК-оос гаргалаа.  

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол