Коронавирусний халдварын улмаас нэг хүн нас барлаа
Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагийн байдлаар 83 хүнд түргэвчилсэн, 48 хүнд PCR шинжилгээ хийснээс 38 тохиолдол шинээр илэрч нийт 1582 боллоо. Бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл: Аймгийн төв Есөнбулаг суманд 28, Хөхморьт 1, Жаргалан 1, Дарви 3, Дэлгэр 1, Халиун 3, Алтайн хүдэрт 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Коронавирусний халдварын улмаас сүүлийн 24 цагт нэг хүн нас барж, аймгийн хэмжээнд цар тахлын улмаас нас барсан иргэний тоо хоёр болж бүртгэгдлээ хэмээн АОК-оос мэдээллээ. Энэхүү нас барсан тохиолдол нь өрхийн ойрын хавьтлаас буюу гэр бүлээрээ өвдсөн голомтоос бүртгэгдсэн байна. Тэрбээр коронавирусний халдварын эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн байсан ч биеийн байдал хүндэрсний улмаас ийнхүү нас баржээ.
Одоогоор Говь-Алтай аймгийн хэмжээнд 17 голомт идэвхтэй байна. Нийт тохиолдлын 52,1 хувь нь эдгэрч эмнэлгээс гарсан бол 640 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 88, хүнд 21, нэн хүнд 6 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй ажээ