📅

Коронавирусний халдварын тохиолдол 14-өөр нэмэгдэж 324 боллоо

🕔 2021/06/07 10:12

Коронавирусний халдварын тохиолдол 14-өөр нэмэгдэж 324 боллоо

 

Сүүлийн 24 цагт Говь-Алтай аймагт 251 хүнд түргэвчилсэн, 81 хүнд PCR шинжилгээ хийхэд 14 тохиолдол илэрч, нийт халдвараар өвчилсөн хүний тоо 324 боллоо.

Эдгээр тохиолдлууд бүгд Есөнбулаг сумаас илэрсэн тухай Аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Ойрын хавьталд орсон зарим нь сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Онцын шаардлагагүй бол гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барихыг онцгойлон анхаарууллаа.

Мөн халдварын шинэ голомт үүссэн Андууд ресторанд хоол идсэн болон түүгээр үйлчлүүлсэн иргэдтэй хавьталд орсон хүмүүсийг яаралтай шинжилгээ өгөхийг  хүслээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол