Коронавирусний халдварын тохиолдол 2801-д хүрлээ
Сүүлийн 24 цагт 343 шинжилгээ хийгдсэнээс ковидын 41 халдвар шинээр илэрлээ. Үүнээс Есөнбулаг суманд 36, Баян-Уулд 2, Эрдэнэд 3 тохиолдол бүртгэгдэж аймгийн хэмжээнд 2801 хүн ковидын халдвараар өвчилсөн байна.
Долоодугаар сарын 19-ний байдлаар коронавирусний халдварын улмаас 485 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 351 хүний биеийн байдал хөнгөн, 89 нь хүндэвтэр, 43 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрсэнээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 2311 нь бүрэн эдгэрчээ. Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 36626, хоёр дахь тунд 31143 иргэн хамрагдаад байгаа ажээ.