📅

Нийт тохиолдлын 2493 нь эдгэрчээ

🕔 2021/07/23 16:03

Нийт тохиолдлын 2493 нь эдгэрчээ

 

Сүүлийн 24 цагт 223 шинжилгээ хийснээс коронавирусний 38 тохиолдол шинээр илэрлээ. Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 26, Баян-Уулд 3 Жаргаланд 1, Даривд 2, Тонхилд 4, Эрдэнэд 2 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд 2967 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.

Долоодугаар сарын 23-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 469 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 297 хүний биеийн байдал хөнгөн, 131 нь хүндэвтэр, 39 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 33 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 2493 нь эдгэрсэн байна. Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 36739, хоёр дахь тунд 32724 иргэн хамрагдаад байгаа ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол