📅

Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны "Залуусын оролцоо-Хөгжлийн түүчээ" бага чуулга уулзалт боллоо

🕔 2021/09/13 19:35

 

Уулзалтанд МЗХ-ны Ерөнхийлөгч О. Гэрэлт-од, Дэд ерөнхийлөгч А. Анхбат болон Ерөнхийлөгчийн зөвлөх М. Эрдэнэжаргал, МЗХ-ны удирдлагууд, Сэлэнгэ аймгийн 17 сумын төлөөлөл болсон залуучууд, Баянгол сумын залуучуудын холбоо болон ЗДТГ-ын хамт олон оролцлоо. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан танхим болон цахимаар зохион байгуулагдаж халдвар хамгааллын дэглэмийг сахин санал бодлоо солилцлоо. Мөн "АМЬ НЭГ" аяны хүрээнд МЗХ-ны Ерөнхийлөгч О. Гэрэлт-од, Дэд ерөнхийлөгч А. Анхбат болон холбооны газрын дарга, мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмнэлэгт амьсгалын аппарат бэлэглэлээ. "АМЬ НЭГ" ковидын эсрэг залуучуудын үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдэд шаардлагатай байгаа 100 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлах үйл ажиллагаанд МЗХ-ны 9 дүүрэг, 21 аймаг дахь салбар хороо нэгжүүд, залуучуудын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сайн дурын залуучууд нийгмийн хариуцлагын хүрээнд оролцох юм.

Бага чуулганы хүрээнд Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны шинэ Тэргүүнээр Б. Саруулгэрэл-ийг албан ёсоор батламжлан Сэлэнгэ аймгийн 17 сумын залуучуудын холбооны Тэргүүн нарт тамга, салбарын гэрчилгээ, туг гардууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооноос 2021 онд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Тус бага чуулганд оролцогч, төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Баянгол сумын бүтээн байгуулалттай танилцаж мод тарьсан байна. Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооноос Баянгол сумын залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад FIFA 3×3 сагсан бөмбөгийн стандарт талбайг хийж хүлээлгэн өгөхөөр болж, талбайн шав тавих ажиллагаанд чуулганд оролцож байгаа 17 сумын төлөөллүүд оролцсон байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол