📅

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхим байгуулав

🕔 2021/09/24 18:08

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхим байгуулав

 

Аймгийн Насан туршийн боловсролын төвд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхимыг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд энэхүү танхимыг байгуулжээ. 

Энэхүү танхим нь ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчид болон тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад зориулан мэдээлэл cургалт зохион байгуулж, хичээл сонголт, ажил мэргэжлийн онцлог, чиг үүрэг, үнэ цэн, ялгааг таниулан зөв сонголт хийхэд нь тусалж, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол