"Песни прекрасного далёка” орос дуу, уран уншлагын уралдаан болов
Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг угтан УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангийн санаачилгаар "Улаанбаатар хот Русский Дом", "Монгол-Орос-ын найрамдлын нийгэмлэг"-тай хамтран энэ өдрүүдэд Орос хэл, соёлын үйл ажиллагааг Алтай хотноо зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд есдүгээр сарын 26-нд:
-Баруун бүсийн Орос хэлний олимпиад,
-Орос хэлний багш нарын туршлага солилцох уулзалт
-"Песни прекрасного далёка” орос дуу, уран уншлагийн уралдаан
-Гар зургийн үзэсгэлэн дэлгэгдэж олны хүртээл боллоо.
Оросын соёл шинжлэх ухааны төвтэй хамтран орос дуу, уран уншлагын уралдааныг Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Мазаалай” театрт зохион байгууллаа. Уралдаанд 13 сурагч дууны, 8 сурагч уран уншлагын төрлөөр оролцож авьяас чадвараа сорьсон юм.