БИЗНЕСИЙН 6 ХАТУУ СУРГАМЖ
Сургамж 1
Эхнэр,
нөхөр 2 шүршүүрт орж байтал хаалганы хонх жингэнэв. Эхнэр алчуураар
биеэ хальт ороогоод онгойлгохоор гүйнэ. Үүдэнд - тэдний хөрш Боб.
Түүнийг харангуутаа Боб: "Таныг хэрвээ алчуураа тайлчих юм бол би Танд
800$ өгье" гэв. Эхнэр 2-3 хором бодолхийлснээ түүний хэлснээр хийж,
Бобын өмнө чармай нүцгэн зогсоно. Боб түүнд 800$ өгчихөөд явж одов.
Эхнэр алчуураар
биеэ буцааж ороогоод ариун цэврийн өрөө рүү явна. "Хэн байна?" - нөхөр
асууна. "Боб" - эхнэр хариулна. "Аан тийм үү, тэр надад өгөх 800$-ын
өрнийхөө талаар юу ч ярьсангүй юу?!" гэж нөхөр асуув.
Түүхэн сургамж: бусдад өгсөн зээлийнхээ талаар хувьцаа эзэмшигчидтэйгээ ярилцаж бай, эс бөгөөс Та эвгүй байдалд орж болзошгүй.
Сургамж 2
Ламтан
гэлэнмаад "хүргэж өгье" хэмээн найр тавина. Гэлэнмаа машинд орж, нэг
хөлөө нөгөө дээрээ ачин суухад нүцгэн гуя нь ил гарна. Ламтан авто
ослоос авхаалж самбаа, туршлагынхаа ачаар ам мөлтөс мултран машинаа
тогтоосны дараа ламтан дахин гараа түүний хөл дээр сэмхэн тавив.
Гэлэнмаа өгүүлрүүн: "Гэгээн эцэг Та, Бүлэг 129-ийг санаж байна
уу?".Ламтан гараа татаж авна. Гэвч, араагаа солихдоо гараа дахин хөл
дээр нь тавина. Гэлэнмаа дахин: "Гэгээн эцэг Та, Бүлэг 129-ийг санахгүй
байна уу?". "Өршөөгөөрэй, эгч минь. Гэвч... бие махбодь гэдэг маань сул
дорой зүйл шүү дээ" хэмээн ламтан уучлал гуйна. Сүмд хүрч ирэхэд
гэлэнмаа хүндээр санаа алдаад бууж орно. Хийддээ буцаж ирээд ламтан
Бүлэг129-ийг олж уншина. Түүнд өгүүлрүүн: "Цааш лавшруулан хай, дээшлэх
аваас та аз жаргалаа олмуй" хэмээжээ.
Түүхэн сургамж: хэрвээ Та
өөрийн ажлаа муу мэдэх аваас амжилтанд хүрэх олон олон боломж шууд
хамрын тань өмнүүр өнгөрөн одох болно.
Сургамж 2
Худалдааны
ажилтан, нарийн бичиг, менежер гурав үдийн цайнд хамт гарч яваад эртний
дэнлүү олжээ. Тэд дэнлүүг зүлгэхэд дотроос нь Бэрд гарч ирэв. Тэр
өгүүлрүүн: "Би та гурвын нэг нэг л хүслийг биелүүлье". "Би эхлээд..., би
эхлээд!", - нарийн бичиг бүсгүй хашхирав. "Би яг одоо Бахамийн арлууд
дээр, дарвуулт онгоцон дотор, юуны ч тухай бодохгүй...". Пшш! Тэр алга
болов. "Одоо би, одоо би!" - худалдааны ажилтан: "Би яг одоо Хавайн арал
дээр, наран шарлагын газарт амарч, идлэг массаж, хайрын далайд умбахыг
хүсч байна". Пшш! Тэр бас алга болов. "Одоо чиний ээлж" - Бэрд менежерт
өгүүлэв. "Үдийн цайны дараа гэхэд тэр хоёр оффист буцаж ирсэн байхыг би
хүсч байна".
Түүхэн сургамж: Боссын үгийг хэзээд эхэнд хэлүүлж бай.
Сургамж 4
Бүргэд
модон дээр юу ч хийлгүй амарч суув. Жижигхэн туулай бүргэдийг хараад:
"Би бас Тан шиг ингээд... юу ч хийхгүй сууж болох бодов уу?" гэж асуув.
"Мэдээж..., яагаад болохгүй гэж" - гэж тэр хариулав. Туулай модны доор
амрахаар суулаа. Гэнэт үнэг гарч ирэн, түүнийг барьж аваад идчихэв.
Түүхэн сургамж: юу ч хийхгүй суухын тулд Та эхлээд маш... ма-аш өндөрт
гарах хэрэгтэй.
Сургамж 5
Цацагт хяруул бухтай ярилцаж байна. "Би
модны орой дээр гарч суухыг үргэлж мөрөөддөг, даанч миний хүч хүрдэггүй
юм" - тэр санаа алдав. "Чи миний баасыг идээд үзвэл яасан юм? Түүнд маш
олон төрлийн тэжээллэг бодис, аминдэм байдаг" - бух хариулж байна.
Цацагт хяруулхэсэг бөөрөнхий баас тоншиж идвэл, үнэхээр түүнд чадал
нэмэгдэж, модны хамгийн доод мөчир дээр гарах хүчийг өгөв гэнэ.
Дараачийн өдөр дахин идсэнээр хоёр дахь мөчирт хүрчээ. Ингэсээр, цацагт
хяружл 4 дэх өдөр нь гэхэд модны оройд бахдал дүүрэн сууж байв. Тэнд
түүнийг фермер олж хараад буудан унагаж, тогоогоо тосолжээ. Түүхэн
сургамж: хэн нэгний бөгс долоосноор өндөрлөгт хүрч болох юм. Гэсэн хэдий
ч Та тэнд удаан тэсэхгүй.
Сургамж 6
Бяцхан шувуу өвөлжихөөр
өмнийг зорин нисэв. Гэвч маш хүйтэн байснаас осгож, өргөн талд унажээ.
Түүнийг хэвтэж байтал түүгээр өнгөрч явсан үнээ дээр нь баачихаж гэнэ.
Баасан дотор хэвтэж байсан шувуухай гэнэт дулааныг мэдэрчээ. Үнээний
баас түүнд амьдралыг эгүүлэн авчрав. Бяцхан шувууны дотор гэнэт баяр
хөөрөөр бялхаж, аз жаргалаа магтан дуулмаар санагджээ. Хажуугаар гүйж
явсан муужгай түүний жиргээнийг сонсоод ухаж гаргаад идчихэж гэнэ.
Түүхэн сургамж: 1) Таны дээрээс баасан бүхэн Таны дайсан биш. 2) Таныг
баасан дотроос татаж гаргасан бүгд Таны нөхөр биш. 3) Танд хэрвээ аятай,
дулаан байвал тэндээ дуугаралгүй амаа хамхиад л сууж байсан нь Танд
өлзийтэй. copy........SHARING IS CARING, Бусаддаа түгээж халуун хайрыг
гарт нь хүргэе.