📅

Зорилтод өрхийн хүүхдүүдэд дархлаа дэмжих багц олгов

🕔 2021/10/26 16:36

Зорилтод өрхийн хүүхдүүдэд дархлаа дэмжих багц олгов

 

 Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зорилтод өрхийн 108 хүүхдэд дархлаа дэмжих багц олголоо.

 

Засгийн газрын 2019 оны 201 дугаар тогтоолоор батлагдсан Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журмын хэрэгжилтийг хангах хүрээнд короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор багийн Засаг дарга болон баг, сургуулийн Нийгмийн ажилтнуудтай хамтран дархлаа дэмжих багц олгожээ.

Тус газраас тавдугаар сараас эхлэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон гэрийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор хүнсний болон дархлаа дэмжих багц олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн бол ийнхүү тавдахь удаагаа дэмжлэг үзүүлээд байгаа тухай ГБХЗХГ-аас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол