Дулаан хангамжийн чанарыг сайжруулахад анхаарч байна
“Мандал голомт” ХХК-ийн дулаан хангамжийн чанарыг сайжруулах зорилгоор Есөнбулаг сумын ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулан нэгдсэн халаалтын 4 зуухны өгөх, буцах температурт хяналт тавин, халаалтын чанар байдлыг сайжруулахаар ажиллаж байна.
Хяналт шалгалт хийх ажлын хэсэгт Есөнбулаг сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, харьяа албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн дарга, эрхлэгч нар хамрагдан ажиллаж байгаа юм. Энэхүү хяналт шалгалтын хүрээнд хуваарийн дагуу Есөнбулаг сумын ЗДТГ-ын нэр бүхий албан тушаалтан халаалтын зуухны градусыг өдөр бүр дэвтэрт тэмдэглэл хөтөлж баримтжуулан ажиллаж буй тухай Емөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Ингэснээр Алтай хотын халаалтын чанар сайжирч, тасралтгүй дулаан хангамжаар хангагдан, иргэд тав тухтай, дулаан орчинд амьдрах нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлон хэллээ.