📅

Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа

🕔 2021/11/03 15:58

Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа

 

11-р сарын 3, 4, 5-ны өдрүүдэд Говь-Алтайн нийт нутгаар цас орж шууран,  эрс хүйтрэхийг Цагдаагийн газраас онцгойлон анхаарууллаа.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

-Хол, ойрын замд гарахдаа бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр зорчихгүй байх,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулахыг сэрэмжлүүлэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол