📅

Говь-Алтайн ИТХ-аас цэвэрлэгч, харуулуудыг халах шийдвэр гаргажээ

🕔 2021/12/08 13:41

Говь-Алтайн ИТХ-аас цэвэрлэгч, харуулуудыг халах шийдвэр гаргажээ

 

Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор орон нутгийн засаг захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, сум тосгоны эрүүл мэндин төвийн галч, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байр, Биеийн тамир спортын газрын цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт цахилгаанчин, сантехникч, мужаан, галч, жолоочийн үйлчилгээ, цэцэрлэгийн цэвэрлэгээ үйлчилгээ харуул хамгаалалтыг хувийн хэвшлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх шийдвэр гаргажээ. 

Энэ нь 2022 оны төсвийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа ч сар хүрэхгүй хугацааны дараа ажилгүй болох албан хаагчид үүнийг эсэргүүцэж байгаа аж. Говь-Алтай аймгийн дээрх албан хаагчид өнөөдөр /2021.12.08/ эсэргүүцлээ илэрхийлэн, тайван жагсаал хийхээр болжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол