Коронавирусний эсрэг дархлаажуулалтын гуравдугаар тунд 14937 иргэн хамрагджээ
Нэгдүгээр сарын 3-нд 118 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 27 тохиолдол илэрлээ. Үүнээс хүүхэд 2, насанд хүрэгч 25 байгаа аж.
Нэгдүгээр сарын 3-ны 20:00 цагийн байдлаар коронавирусний халдварын улмаас 60 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд оноштой 2, хүнд 7 хүндэвтэр 20, хөнгөн оноштой 32 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 18 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 12975 нь бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39550, хоёрдугаар тунд 37384, гуравдугаар тунд 14937 иргэн хамрагдаад байгаа аж.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад