Коронавирусний халдвараар өвчилсөн нийт тохиолдлын 13049 нь эдгэрчээ
Нэгдүгээр сарын 9-нд 38 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 9 тохиолдол илэрлээ. Үүнээс хүүхэд 4, насанд хүрэгч 5 байгаа аж.
Нэгдүгээр сарын 9-ний 20:00 цагийн байдлаар коронавирусний халдварын улмаас 52 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд оноштой 2, хүнд 5 хүндэвтэр 25, хөнгөн оноштой 20 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 8 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 13049 нь бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39552, хоёрдугаар тунд 37386, гуравдугаар тунд 15200 иргэн хамрагджээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад