Өнгөрсөн хоногт 24 хүүхэд коронавирусний халдвараар өвчилжээ
Өнгөрсөн хоногт аймгийн хэмжээнд 178 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 85 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 24 нь хүүхэд, 61 нь насанд хүрэгч байна.
Нэгдүгээр сарын 23-ны 20:00 цагийн байдлаар коронавирусний халдварын улмаас 258 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 127, хөнгөн оноштой 122 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 45 хүн эдгэрсэн ба нийт бүртгэгдсэн тохиолдлын 13423 нь эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39560, хоёрдугаар тунд 37421, гуравдугаар тунд 16290, дөрөвдүгээр тунд 775 иргэн хамрагджээ.