Япон улс Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байна
Япон улс Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байна. Ёмиури сонины мэдээлснээр Япон улс хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч ашигладаг өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлоход хориг тавьж магадгүй байна. Энэ хориг нь цэргийн хэрэгцээнд зориулагдсан бараа бүтээгдэхүүн болон иргэний бүтээгдэхүүнд хамаарах бололтой.
Түүнчлэн мэдээнд Оросын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авахыг үгүйсгээгүй байна. Өчигдөр (2022.02.21) АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын зүгээс Донецк болон Лунгаскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрмөгц хориг арга хэмжээний тухай зарлигт гарын үсэг зурахаар шийдсэн юм.
АНУ-ын хориг хувь хүн, хуулийн этгээдийн шинээр хөрөнгө оруулалт хийх, худалдаа хийх, санхүүжүүлэхийг хориглох хүрээнд яригдаж байгаа. Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Европын дипломатын тэргүүн Жозеп Боррел нар мөн Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа билээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад