📅

Аюулгүй галлагааны тухай олон нийтэд зөвлөмж хүргэж байна

🕔 2022/03/01 16:43

Аюулгүй галлагааны тухай олон нийтэд зөвлөмж хүргэж байна

 

Улсын хэмжээнд өрнөж буй “Аюулгүй галлагаа” сарын аяны хүрээнд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас иргэд олон нийтэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

Тухайлбал, Есөнбулаг сумын ЕБ-ын лаборатори нэгдүгээр сургууль, “Хантайшир-Эрдэм” сургуулийн 4-5 дугаар ангийн сурагчдад галын аюулгүй байдал, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар сургалт зохион байгуулжээ. Мөн Улаан Загалмайн хороотой хамтран Есөнбулаг сумын айл өрх, ард иргэдэд түлэгдсэн, угаарын хийд хордсон үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар зөвлөмж мэдээллийг хүргэсэн тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Онцгой байдлын Ерөнхий газраас галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах ажлыг олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлан таниулах, объектын гал түймрийн тоо хохирлыг бууруулах зорилгоор “Аюулгүй галлагаа” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй билээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол