📅

Эмэгтэйчүүд эрхээ хамгаалахаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

🕔 2022/03/07 13:48

Эмэгтэйчүүд эрхээ хамгаалахаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

 

Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд эмэгтэйчүүдийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх арга замыг хамтдаа тодорхойлж нэгтгэн, аймгийн бодлого хөтөлбөрт тусгах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. 

Арга хэмжээнд Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгоны 300 гаруй эмэгтэй оролцож байна. 

"Харилцан хүндэтгэе" аяны хүрээнд зохион байгуулагдаж буй уулзалт, хэлэлцүүлэгт оролцож буй эмэгтэйчүүд өглөөний 06:30-07:30 цагийн хооронд “Илүүдэл жингүй-Эртэч Алтайчууд” хөтөлбөрт нэгдэж, дасгал хөдөлгөөнөөр арга хэмжээг эхлүүлсэн юм.

Үүний дараа хэлэлцүүлгийн арга хэмжээ Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад албан ёсоор нээлтээ хийж эхэнд нь аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж оролцогчдод хандан үг хэлсэн юм. Мөн аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд дөрвөн төсөл арга хэмжээ, аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай танилцуулав. 

Хэлэлцүүлгийн үеэр: 

-Жендэр ба эмэгтэйчүүд

-Хувь хүний манлайлал

-Гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо

-Угийн бичиг хөтлбөхийн ач тус

-Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замууд

-Өрх бүрт цэвэр ус

-Монгол гэрийн халаалт, дулаалгын шийдэл сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ.МН

Э.НАРАНГЭРЭЛ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол