📅

Соёл, урлагийн ажилтны анхдугаар зөвлөгөөн эхэллээ

🕔 2022/03/21 16:19

Соёл, урлагийн ажилтны анхдугаар зөвлөгөөн эхэллээ

 

"Говь-Алтай аймгийн соёл, урлагийн салбарын хөгжлийн бодлого" сэдэвт анхдугаар зөвлөгөөн болж байна. Тус аймгийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй соёл, урлагийн ажилтны анхдугаар зөвлөгөөнөөр салбарын бодлого төлөвлөлт, соёлын байгууллагуудын хамтын ажиллагаа, салбарын холбогдох хуулиуд, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах гэсэн үндсэн агуулгаар гуравдугаар сарын 21, 22-ны өдөр зохион байгуулах ажээ.

Зөвлөгөөнд аймгийн Соёл, урлагийн газар, Ардын дуу бүжгийн "Алтай" чуулга, Музей, Нийтийн номын сан, сумдын Соёлын төвийн албан хаагчдаас бүрдсэн нийт 130 гаруй оролцогч оролцож байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол