МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХАМГИЙН БОГИНО ХУГАЦААНД ЗАСАГ БАРЬСАН 8 ЕРӨНХИЙ САЙД
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрыг огцруулах санал хураалтад 73 гишүүн санал өгч, 57.5 хувиар огцорлоо. 2016 оны долдугаар сарын 6-ны өдөр Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 97.1 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг томилохыг дэмжиж байсан юм.
Гэсэн ч Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр огцорч байна. Монгол Улсын засгийг барьсан Монголын түүхэн дэх 29 Ерөнхий сайдаас хамгийн богино хугацаанд ажилласан 8 Ерөнхий сайдыг танилцуулж байна.
1. Монгол Улсын гурав дахь Ерөнхий сайд Дамбын Чагдаржав
1921 / 3 / 13 - 1921 / 4 / 16
Ажилласан хугацаа: 1 сар 3 өдөр
2. Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Ринчиннямын Амаржаргал
1999 / 7 / 30 – 2000 / 7 / 26
Ажилласан хугацаа: 1 сар 27 өдөр
3. Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж
1990 / 3 / 21 - 1990 / 9 / 11
Ажилласан хугацаа: 5 сар 20 өдөр
4. Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт
1998 / 12 / 9 – 1999 / 7 / 22
Ажилласан хугацаа: 7 сар 13 өдөр
5. Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдорж
1998 / 4 / 23 – 1998 / 12 / 9
Ажилласан хугацаа: 7 сар 17 өдөр. Тэрбээр 2004 / 8 / 20 – 2006 / 1 / 13 хооронд 1 жил 4 сар 24 өдөр ажилласан.
6. Монгол Улсын 4 дэх Ерөнхий сайд Догсомын Бодоо
1921 / 4 / 16 - 1922 / 1 / 7
Ажилласан хугацаа: 8 сар 22 өдөр
7. Монгол Улсын 2 дахь Ерөнхий сайд Гончигжалцангийн Бадамдорж
1919 он -1920 он
Ажилласан хугацаа: 1 жил
8. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат
2016/07/06-2017/09/07
Ажилласан хугацаа: 1 жил 2 сар 1 өдөр
Сонирхуулахад, хамгийн удаан хугацаанд засаг барьсан хүн бол Юмжаагийн Цэдэнбал юм.
Тэрбээр 1952 / 1 / 26 - 1974 / 6 / 11 хооронд буюу 22 жил 4 сар 15 өдөр засаг барьжээ.
source: ub.life