📅

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “1000-0” аян хэрэгжүүллээ

🕔 2022/09/09 14:51

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “1000-0” аян хэрэгжүүллээ

 

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн осолд жилд дунджаар 1000 хүүхэд өртдөг гэсэн харамсалтай тоо баримт бий. Тэгвэл энэхүү тоог бууруулаад зогсохгүй, огт байхгүй болгох зорилготой “1000-0” аяныг ХААН Банк ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран хэрэгжүүллээ.
Энэхүү аяныг уламжлал ёсоор ХААН Банк салбар бүрийн амжилттай яваа, манлайлагч залууст зориулсан “Сигначер” үйлчилгээнд нэгдсэн харилцагчдынхаа оролцоо, дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын 26, 42, 53, 65, 69-р сургуулийн ойролцоох осол гарах магадлалтай тэмдэг тэмдэглэгээгүй байсан замд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ байршуулсан юм. Хүүхдүүд гэр сургуулийнхаа ойролцоо зам хөндлөн гарахдаа гарц гарамгүй хэсгээр зорчих, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх, харгалзах хүнгүйгээр замаар гарах зэрэг шалтгаанаас болоод осолд орох нь элбэг байдаг. Тиймээс хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж, хүүхэд багачуудыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйлсэд эцэг эх, сургууль цэцэрлэг, байгууллагууд болон хувь хүмүүс гээд бүх нийтийн оролцоо зайлшгүй шаардлагатай тул “1000-0” аяныг ийнхүү хамтран өрнүүллээ.
Энэхүү аянд гар бие оролцсон ХААН Банкны сигначер харилцагч М.Гонгорсүрэн “Нийгмийг бүрдүүлж буй идэвхтэй бүлгийн гишүүний хувьд олонд тустай сайн дурын ажил хийхийг үргэлж хүсдэг. ХААН Банкны харилцагч болсноороо нийгэмд ээлтэй, тэр дундаа хүүхдэд тустай аянд оролцож, өөрийн хувь нэмрийг оруулсандаа маш их баярлаж, олзуурхаж байна. Цаашдаа ч мөн адил зөвхөн ХААН Банкнаас гэлтгүй сайн дурын аянд идэвхтэй оролцохыг зорьж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
ХААН Банк “Сигначер” үйлчилгээг 2017 онд зах зээлд анх нэвтрүүлсэн бөгөөд тус  үйлчилгээний харилцагч болсноор нийгмийн хариуцлагын хүрээнд банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт оролцох, хамтдаа бүтээх сайн үйлсэд нэгдэх боломж олгодгоороо онцлогтой. Тухайлбал, энэхүү үйлчилгээний харилцагчдын оролцоотой “Хамтдаа бүтээх сайн үйлс”-ийн аяны хүрээнд “Өргөө” амаржих газарт кесар хагалгааны 10 багц багаж хандивласнаас гадна “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон” төслийг дэмжин ажилласан юм. Мөн Үндэсний мод тарих өдрөөр жил бүр ХААН Банкны хамт олон “Сигначер” харилцагчидтайгаа хамтран “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд мод тарьдаг уламжлалтай билээ.
Тэмүүлэл төгөлдөр – ХААН Банк

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол