📅

БНСУ-д хууль бусаар амьдарч буй 16 мянган иргэнийг хууль ёсных болгоно

🕔 2023/05/22 18:31

БНСУ-д хууль бусаар амьдарч буй 16 мянган иргэнийг хууль ёсных болгохтой холбоотой шийдвэр гаргахаар болсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийгмийн сүлжээндээ мэдээлжээ.

 

 

Тэрбээр "БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа 16 мянган иргэнийг хууль ёсны болгох тухай шийдвэр гаргахад БНСУ-ын эрх барьж буй нам буюу “Ард түмний хүч” намын удирдлагууд холбогдох шийдвэр гаргахаар болсон гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ. Энэ нь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд 2 дугаар сард анхлан яригдсан асуудал юм.

 

БНСУ-ын нөхцөл байдал хүнд байх үед иргэд нь гадаад улсад хөдөлмөр эрхэлж, эх орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж байсан түүх бий. Одоо бидний туулж яваа бэрхшээлтэй БНСУ ч нүүр тулж байсан гэсэн үг. Тэгэхээр БНСУ-ын эрх баригч намын удирдлагууд үүнийг ойлгож, нааштайгаар хүлээж авч байгаад баяртай байна. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн асуудал хотын даргын хариуцах асуудал биш. Гэхдээ эх орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө гарсан боломжийг алдах ёсгүй" гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол