📅

Охид амиа хорлож байна

🕔 2017/10/17 13:24

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар яаралтай зохицуулалт хэрэгтэй байгаа талаар горимын санал гаргалаа. Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар:

 

-Хүүхдийн асуудал яригдаад очиход 10 мянган төгрөг байхгүй гээд буцааж чадаж байна цаана чинь. Тэгэхээр Хүүхдийн эрхийг хамгаалах сан байгуулах шаардлагатай байна. Эсвэл насанд хүрээгүй хүүхдийн асуудлыг үнэ төлбөргүй шийдвэрлэх шаардлагатай. Яагаад гэвэл гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах сан гэж байдаг. Шүүмжлээд байх бус шийдлийг нь олох хэрэгтэй. Үүнийг яаралтай судалж саналаа оруулна уу гэж хэмээсэн юм.

 

Ингээд тус байнгын хорооны хуралдаанд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэлийг сонсож байна. ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж илтгэлдээ өсвөр насныхны бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар зүрх шимшрүүлсэн мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-Өнгөрсөн онд  2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Үүнэс 295 нь эмэгтэй, 3 нь эрэгтэй. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэрэг. Үүнээс 47 хувь нь хэрэгсэхгүй болгосон. Дөрвөн настай хүүхэд хүчиндсэн хэрэг шалгагдаж байна. 0,4 настай хүүхдийг хүчиндсэн хэрэг шүүхийн шатанд явж байна. Үүний 18 нь төрсөн эцэг байна. 49 хойд эцэг буюу байна.

 

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Хүчирхийлэгч нь голдуу төрөл садан байна.

 

Энэ оны байдлаар 12-17 насны 1613 эх төржээ. Мөн 20 хүртэл насны 1668 эх үр хүндүүлсэн байна. Энэ бол улсын эмнэлгийн тоо мэдээлэл. Хувийн эмнэлгийн талаар мэдээлэл байхгүй. 

 

Сургуулийн нөхцөлд охидыг дарамталдаг. Үүнээс үзэхэд үндэсний аюулгүй байдал аюулд хүрлээ. Бага насны хүүхэд төрснөөс болоод амьдралд янз бүрийн асуудал гарч байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд нийгмийн амьдралаас ангид байна.

 

Зарим сургууль дээр охидын үзлэг хийж, багш нарт мэдээлэл өгснөөс хүүхэд хохирч байна. Охид амиа хорлож байна. Өсвөр насны охидын асуудал зөвхөн тухайн охидынх  бус нийгмийн асуудал болж байна хэмээлээ. 

 

Ингээд гишүүдийн асуултад холбогдох албаны  хүмүүс хариулж байна. 

Н.Нягт

Эх сурвалж: shuud.mn

http://www.shuud.mn/content/read/489478.htm

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол