Пхеньян АНУ-ын бүх газар нутаг хойд Солонгосын пуужин хүрэх бүсэд байгаа гэв
Тэрбээр "БНАСАУ бүх дэлхий даяар цөмийн зэвсгийг бүрэн устгах, цөмийн зэвсэггүй болгох хүчин чармайлтыг дэмжиж байгаа. Гэхдээ БНАСАУ-ыг цөмийн зэвсгээр байнга айлган сүрдүүлж, шантаажилж байдаг АНУ цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг үгүйсгэсээр байгаа нөхцөлд БНАСАУ зөвшилцөлд нэгдэхгүй” хэмээжээ. Түүнчлэн тэрбээр АНУ-ын бүх газар нутаг Хойд Солонгосын пуужин хүрэх бүсэд байгаа гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: Life