📅

Японд есөн хүний аминд хүрсэн цуврал алуурчинг баривчилжээ

🕔 2017/11/02 10:34

Япон улсад олныг цочироосон цуврал алуурчинг цагдаагийнхан баривчилсан талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Цагдаагийнхан нийслэл Токио хотын захын дүүрэгт байрлах нэгэн хувийн байшингаас мөчилсөн есөн хүний цогцсыг олсон талаараа хэвлэлийнхэнд уламжлав.

 


Такахиро Ширайши

 

Мөн алуурчинг амьдаар нь баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Есөн хүний аминд хүрсэн этгээдийг 27 настай Такахиро Ширайши гэдэг бөгөөд тэрбээр эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь тусладаг нууц байгууллагад ажилладаг байсан гэнэ. Залуугийн гэрт нэгжлэг хийхэд нь хөргөгч болон хөлдөөгчөөс нь хохирогчдын жижиглэж хуваасан хэсгүүд байжээ.

 

Цагдаагийнхан сураггүй болсон 23 настай эмэгтэйн араас мөрдөж байхдаа уг байшингаас цогцсуудыг олсон байна. Сураггүй болсон эмэгтэйн ах өнгөрсөн долоо хоногт цагдаад мэдэгдэж, эрлийн ажлыг эхлүүлээд байсан гэнэ. Одоогоор залуугийн гэрээс олдсон цогцоснууд дунд сураггүй болоод буй эмэгтэй байгаа эсэхийг тогтоогоогүй байна. Амиа алдсан хүмүүсийн найм нь эмэгтэй үлдсэн нэг нь эрэгтэй байжээ.

 

Залуу хохирогчидтойгоо твиттерийн тусламжтай холбогдож, улмаар урхиндаа оруулжээ. 

 

Түүний хэлснээр "өөртэй нь холбогдсон дээрх хүмүүс бүгдээрээ амиа хорлохыг хүсдэг байсан” гэв. Тэрбээр "Би алуурчин биш. Тэд амиа хорлохыг хүссэн. Харин тэдний хүслийг би  биелүүлсэн. Тэд үхэхийг хүссэн” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/490245.htm

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол