Мялзангийн вакциныг баруун таван аймагт түгээнэ
ХХААХҮЯ-ны мэдээлж буйгаар мялзан өвчноос болж 2016 онд 13 мянган бог мал, 2017 он гарсаар 5500 орчим толгой бөхөн хорогдсон юм. Нөхцөл байдлаас үүдэн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 13-ны өдөр тогтоол гаргаж, шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай 5.1 тэрбум төгрөгийн вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй шууд гэрээ хийж, худалдан авахаар болсон. Ярьсны дагуу эхний ээлжинд бог малын мялзан өвчний 15 сая тун вакциныг 825 сая төгрөгөөр ОХУ-аас худалдан авсныг өчигдөр орой онгоцоор тээвэрлэн ирлээ.
Энэхүү бог малын мялзан өвчний вакцины 9.6 сая тунг улсын нөөцөд үлдээх аж. Харин үлдсэн 5.4 сая тунг нь Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай зэрэг баруун таван аймагт хуваарилан тараахаар төлөвлөжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад