ДУНД ШАРЫН ГОЛ.
Гурван Богдын нурууны баруун өврөөс эх авсан Ар гол, Цагаан чулуут , Тэмээн хүзүү, Хорго, Шататын гол зэрэг 5 гол ниййлж Дунд шарын голыг үүсгэдэг. 30 гаруй км урсаад Шаргын говь руу шингэдэг. Эдгээр голуудын эхэн, дунд хавиар хэсэг бүлэг шинэсэн ой, хус, улиасан төгөлтэй. Үхрийн нүд, тошлой зэрэг жимсний бут, жамъянмядаг, сэржмядаг, вансэмбэрүү, бамбай, алтангагнуур зэрэг эмийн ургамалтай. Балга хэмээх маш ховор мод ургадаг үнэхээр байгалын үзэсгэлэн төгс, салаа бүрээс уулын хүйтэн горхи урссан, ойт хээрийн ургамалтай, буга, аргал, янгир, шилүүс, ирвэс, чоно, тарвага зэрэг ан амьтанаар баян нутаг юм. Мал сүргийн тааламжтай бэлчээртэй ялангуя сарлаг өсөн үржихэд тохиромжтой. Шататын голын эхэнд маш өндрөөс буудаг нэгэн нарийхан хүрхрээ байдаг. (зарим мэдээнд 80 м орчим гэж тэмдэглэсэн) Хэрвээ тийм бол монголын хамгийн өндөр хүрхрээ байж болох. Дунд шарын голын адагт 40 м орчим өргөнтэй боом бий. Энд жижиг оврын усан цахилгаан станц байгуулах боломжтой мэт.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад