📅

Ши Жиньпин Казакстанд айлчилж байна

🕔 2017/06/12 10:59
 Ши Жиньпин Казакстанд айлчилж байна
7-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Казакстаны нийслэл Астанад очиж, тус оронд хийх төрийн айлчлалаа эхэлсэн бөгөөд мөн ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 17-р хурал, Астанагийн олон улсын тусгай яармагийн нээлтийн ёслолд оролцох болно. 

Орон нутгийн цагаар 19 цаг 15 минутад, Ши Жиньпин даргын суусан тусгай онгоц Астанагийн олон улсын онгоцны буудалд газардав. Ши Жиньпин онгоцноос буухад, Казакстаны ерөнхий сайдын 1-р орлогч Акар Мамин нар халуунаар угтан авав. Орон нутгийн залуус Ши Жиньпин даргад цэцгийн баглаа барьж, улаан хивсний хоёр талаар хүндэт харуул жагсан ёслол төгөлдөр угтан авсан байна. 

Ши Жиньпин Хятадын ард түмний чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг Казакстаны ард түмэнд уламжлав. Ши Жиньпин: Хятад, Казакстан уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш, хоёр ард түмэн урт удаан уламжлалт найрамдалтай юм. Хятад, Казакстан дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш, хоёр орон улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг бодитоор урагшлуулж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн явцад нягт уялдан хамтарсаар ирсэн юм. Хятад, Казакстаны харилцааны хөгжил хоёр орон, хоёр ард түмэнд бодит үр ашиг хүртээлээ. Би гурав дахь удаагаа Казакстанд айлчилж байна. Назарбаев ерөнхийлөгчтэй хамт Хятад, Казахстаны харилцааны сайн сайхан ирээдүйг төлөвлөж, Хятад, Казакстаны стратегийн бүх талын түншийн харилцаа, хамтын ажиллагааг улам өндөр түвшинд хүргэхийг хүсэж байна гэжээ. 

Тэрээр: ШХАБ-ын дээд хэмжээний хуралд, талуудтай хамт тус байгууллагын чухал үйл хэрэг, хамтдаа анхаарч буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, тус байгууллагын ирээдүйн хөгжлийг хамт зөвшилцөж, олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулахыг хүсэж байна хэмээн цохон тэмдэглэжээ. 

Ши Шиньпин дарга, Астанагийн олон улсын тусгай яармаг төгс амжилттай болохыг хүсэн ерөөв. 
 
ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол