📅

Говь-Алтай аймгийн төрөх эмнэлэг, орон нутагт нийт 8 Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орно

🕔 2017/06/22 10:48

Монгол Улсын Их Хурлаас баталсан 2017 оны төсвийн тодотголд нийтдээ 563.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 333 төсөл, арга хэмжээнд 492.8 тэрбум төгрөг, 70.9 тэрбум төгрөгийг концессоор хэрэгжүүлж байгаа төслүүдэд олгох ба тэдгээрийн 78,9 хувийг 2017 онд ашиглалтад оруулна.
2017 онд ашиглалтад орох томоохон төслүүдээс дурдвал:
Барилга, хот байгуулалтын салбарт: Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Орон сууцын хороолол, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусна.
Зам тээврийн салбарт:
Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төслийн 103.3 км хатуу хучилттай авто зам, Баруун бүсийн авто замыг хөгжүүлэх төсөл, Манхан-Ховдын 85.3 км, Өлгий-Хашаатын даваа 60 км авто зам, Дорноговь аймагт Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 169,5 км авто зам, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127,1 км авто зам, Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажлуудыг хийж дуусгана.
Соёлын салбарт:
Гандантэгчинлэн хийдийн 1080 ламын Батцагаан цогчин дуган, Алтай чуулгын барилга, Ханхэнтий чуулгын барилга, Баруун Монголын уламжлалт соёлын төв, орон нутагт нийт 7 соёлын төвийн барилгууд ашиглалтад орно.
Боловсролын салбарт:
Аймаг, нийслэлд нийт 20 сургууль, 9 цэцэрлэг, 7 дотуур байр, 5 спорт заалны барилга байгууламж ашиглалтад орно.
Эрүүл мэндийн салбарт:
Хавдар судлалын Үндэсний төвийн өргөтгөл, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, Говь-Алтай аймгийн төрөх эмнэлэг, орон нутагт нийт 8 Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орно.
Эрчим хүчний салбарт:
Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны 35 кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц өргөтгөл, томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0.4 кВ-ын шугамын өргөтгөл, шинэчлэлт, эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөл, Дарханы дулааны цахилгаан станцын техникийн шинэчлэлийн ажлууд дуусна.
Хөдөө аж ахуйн салбарт:
“Атрын 3 дугаар аяныг үргэлжлүүлэх, мах, сүүний аяныг эхлүүлэх хөрөнгө оруулалт /улсын хэмжээнд/” төсөл, арга хэмжээнд 20.0 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд төслийн хүрээнд үрийн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник, таримал ургамлын сорт, сорилтын төвүүдийн техник, тоног төхөөрөмж худалдан авах, Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ боловсруулах, орон нутагт мал нядалгааны явуулын жижиг загвар үйлдвэр байгуулах, махны чиглэлийн өндөр ашиг шимт үхэр, хонины аж ахуй байгуулах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимт үхрийн аж ахуй байгуулах зэрэг арга хэмжээнүүд хэрэгжинэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт:
Дорнод, Орхон аймагт Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байр, дотуур байрыг ашиглалтад оруулна.
2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын хандлага
Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд өмнөх жилүүдэд эхлүүлсэн төсөл, арга хэмжээг дуусгах, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэл болон үр ашгийг сайжруулах, өмнөх жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаад орхигдсон ажлуудыг санхүүжүүлж дуусгах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жил бүр зайлшгүй хийх их засвар, засвар үйлчилгээний зардлыг тусгах зарчмыг баримталж байна.
Ministry of Finance

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол