📅

БУГАТ СУМЫН СУРГУУЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

🕔 2017/12/27 13:52

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын eрөнхий сайд асан П.Жасрай агсны нэрэмжит Говь-Алтай аймгийн Бугат сумын дунд сургуулийн 320 хүүхдийн хичээлийн шинэ байрыг хүлээн авч ашиглалтад орууллаа.

Ийнхүү Бугат сумын хүүхэд багачууд тохилог сайхан сургуульд аюулгүй цэвэр орчинд суралцах боломжтой боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг дарга С.Гансэлэм оролцож "Монгол Улсын хөгжил дэвшлийн нүүр царай болсон хойч үe, хүүхэд бүрийн хөгжил сайн сайхан амьдралын төлөө дэмжлэг үзүүлэн хүчин чармайлт гаргасан Улсын их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд болон нийт хүмүүст Бугат нутгийн ард түмний өмнөөс халуун талархал илэрхийлж байна" хэмээн онцоллоо.

Уг барилгыг “Уран охид” ХХК-ны барилгачид чанартай барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол