📅

Буянгийн Б.Жаргалсайхан Цагаан сарыг ингэж шүүмжлэв

🕔 2018/01/24 17:52

Буянгийн Б.Жаргалсайхан Цагаан сарыг ингэж шүүмжлэв

 

Баяр баяр л гэнэ. Эцсийн эцэст түмпэн дүүрэн мах овоолон,өмхийрүүлэн таваг дүүрэн боов хатаан хөгцрүүлэн тэрнийгээ тойрч суугаад бөөн бөөнөөрөө шүлс амаа үсчүүлэн суух нь тэгээд баяр ч юмуу!

Аа тэгээд биесээсээ илүү гарчих санаатай урдаас хужаа нарын үйлдвэрлэсэн ухаантай хог хаягдлуудыг гар цайлгасан нэрээр дамжуулан гаргах. Тэд ч их овжин улс юм. Тэр хогнуудаа манайд 50-100 дахин үнээр худалдаж, дахин ашиглах боломжгүй хог хаягдлуудаа хөөрхөн хэлбэр дүрс оруулаад авчраад булшилчих юм. Хог хаягдлыг ийм өндөр үнээр худалдан авч өөрийн нутагтаа булшилдаг улс манайхаас өөр хаа ч алга.

Тэгж л их баярлах гээд байгаа бол ахмад буурлууддаа ач, гуч, зээ нарыг нь цайны сүүтэй нь авч очоод золгуулчих хэрэгтэй.Тэд ч нялхасдаа ааруул, хуруудыг нь өвөртлүүлэн гаргахаа мэднэ…

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол