МЭНДЧИЛГЭЭ
Аж нутгаараа овоглож, нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж туурвиж яваа ард иргэд, төрийн албан хаагчид, малчид та бүхний амар амгаланг айлтгаж , золгон ирж буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн учрал баярын мэндийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга түүний Тамгын газрын хамт олны өмнөөс өргөн дэвшүүлж ажил бүтээлийн амжилтын дээдийг ерөөе.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг “Хүний хөгжил дэмжих” жилээр зорилт дэвшүүлэн, Өрхийн тэргүүн нарынхаа 14 дүгээр зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Өнгөрсөн онд сумын мал сүрэг нэг зуун мянгад хүрч Буман сүргийн баяр арга хэмжээг Ажийнхаа зоо нуруунд мянгат малчдынхаа дэмжлэгээр тэмдэглэн өнгөрүүллээ.
Өнгөрсөн жилийн тухайд аймгийн хэмжээнд зун зуншлага оройтож өвөлжилт хүндэрч байгаа ч манай сумын тухайд зуншлага, намаржаа сайхан болж өвөлжилтийн нөхцөл байдал өнтэй сайхан болж хавраа угтаж байна.
Сумын эдийн засгийн гол суурь үндэс болсон мал сүрэг таван төрөл дээрээ 28332 толгойгоор өсөж 134765 мал тоологдон сумын хэмжээнд 38 мянгат малчинтай болж зөвхөн ямаан сүрэг нь зуун мянга хүрснийг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Улсын болон орон нутгийн төсдийн орлогын төлөвлөгөө 105 хувиар биелж төсөвт 344,5 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 70,2 хувиар биелж, улс орон нутгийн төсөв бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтаар 569 сая төгрөгийн хөрөнгө хөрөнгө оруулалт хийгдлээ.
2018 ондоо сумын хөгжилд иргэдийн санал санаачилга оролцоог нэмэгдүүлсэн, сум орон нутгаараа бахархах сэтгэлийг төрүүлсэн он жил байхыг ерөөж байна. Зөвхөн сум орон нутгийн хэмжээнд төдийгүй улс бүс нутгийн хувьд давуу боломжийг эрэлхийлэх, гадаад хамтын ажиллагаа, хүний хөгжил, дэд бүтцийн хөгжилд шинэ ахиц гарч 24 цагийн цахилгааны эх үүсьэртэй, интернэт орчин бүтээн байгуулалтын их ажлууд ундарсан бүтээлж онцгой жил байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Ийнхүү Ажчууд бид ирж буя шинэ ондоо эрч хүчтэй хурдтай ажиллаж, амьдрах арга ухаан нь нэмэгдсэн, өрх бүрийн орлого сайжирсан сайхан жил болохыг бэлгэдье.
Алтай сумын Засаг дарга Д.Цэрэвсамбуу
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад