📅

Канадын “Лаурэл” сангийн эмч нар нүдний үнэ төлбөргүй үзлэг хийж байна

🕔 2018/10/11 13:49

Канадын “Лаурэл” сангийн эмч нар нүдний үнэ төлбөргүй үзлэг хийж байна

 

Канад улсын “Лаурэл” сан, Улсын төв Нэгдүгээр эмнэлгийн нүдний эмч нарын хамтарсан баг энэ сарын 09-19-нд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт нүдний бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээг  үнэ төлбөргүй хийж  байна. 

Хамтарсан багт “Лаурэл” сан, Улсын төв Нэгдүгээр эмнэлгээс тус бүр найм, нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 өдөр ажиллах юм. “Үзлэгийн явцад  шаардлагатай хүмүүсийг болор суулгах, Oculoplastic хагалгаанд оруулна” хэмээн тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс онцоллоо. Энэхүү нүдний бүх төрлийн үзлэг оношилгоог анх 2015 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2020 он хүртэл үргэлжлэх ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол